ФОТО: Масктай монголчууд


БНХАУ-ын Ухань хотоос эхлэлтэй титэм вирусын халдвар дэлхий нийтээр хурдацтай тархаж хүн төрөлхтнийг айдаст автуулаад байна. Дэлхийн 23 оронд халдвар тархаад буй ч азаар монголд уг вирусээр халдварласан тохиолдол одоогоор бүртгэгдээгүй байгаа. Гэвч хүн болгон дор бүрнээ урьдчилан сэргийлэх арга хэрэгслийг сайтар сахихыг Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байна.
Ингээд манай фото сурвалжлагчийн дуранд буусан гэрэл зургуудын хамт титэм вирусын халдвараас сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна. Өөрийн болон өрөөлийн эрүүл мэндийн төлөө маскаа зүүсэн танд баярлалаа.
“Титэм” вирүсын халдвараас сэргийлэх зөвлөмж:
✅ Гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэгч хэрэглэх;
✅ Ханиах, найтаах үедээ ам хамраа таглах, амны алчуур хэрэглэх;
✅ Мах, өндөгийг гүйцэд болгож идэх;
✅ Амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн хүнтэй ойр байхаас зайлсхийх;
✅ Мал, тэжээвэр болон зэрлэг амьтантай хүрэлцэхгүй байх;
✅ Шүүрхий мах, махан бүтээгдэхүүн идэхгүй байх;
✅ Түүхий ус уухгүй байх;
✅ Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг сайтар буцалгаж хэрэглэх;
✅ Арьс, салстаа гэмтээхгүй байх;
✅ Мал, амьтны зах, аж ахуйгаар орохгүй байх;
✅ Халдварын эрсдэлтэй бүс нутагт аль болох зорчихгүй, зочин урихгүй байх;
✅ Хүн ихээр цугларсан газарт аль болох очихгүй байх;
✅ Зэрлэг амьтдын мах, эд эрхтэнг хүнсэнд хэрэглэхгүй байх;
✅ Нус, цэрээ ил задгай хаяхгүй байх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ