Монголчуудыг гуравдугаар сарын 2-ныг хүртэл БНХАУ-руу зорчихыг хориглолоо

img
Гэрэл зургийг MPA.mn

 

Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын хилийг хэсэгчлэн хаах шийдвэр гаргалаа.

 

Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг "Монгол Улстай хиллэдэг БНХАУ-ын бүх боомтуудаар /агаарын, төмөр замын, автозамын/ Хятад иргэд болон Хятад улсаар дамжин ирж буй гадаад улсын иргэдийг нэвтрүүлэхгүй.

 

Мөн гуравдугаар сарын 2-ныг хүртэл Монгол Улсын иргэд урд хөрш рүү явахыг хориглох шийдвэр гаргалаа. Урд хөрштэй хиллэдэг бүх боомтуудаар Монгол иргэдээ хоёрдугаар сарын 6-хүртэл нэвтрүүлнэ. Гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл Буянт-Ухаа болон Замын-Үүдийн боомтуудаар буцаж ирж буй Монгол иргэдээ нэвтрүүлнэ.

 

Бараа таваарын импорт, экспортыг хязгаарлахгүй" гэж мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zuv zuv tegsen deer...bas urdaas opt baigaa hyataduudig yahii ?
2020-02-01
Удахгүй оросууд хилээ хаах вийдээ!
2020-01-31