Филиппин улсад титэм вирусын улмаас хүн нас барсан тохиолдол бүртгэгджээ

Эрүүл мэндийн яамнаас титэм вирустэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
БНХАУ-д 2019-nCoV вирусээр үүсгэгдсэн өвчний улмаас 361 хүн амиа алдаж, халдвар авсан хүний тоо 17 205-д хүрсэн бол өвчин нь бүрэн эдгэрсэн 475 хүн эмнэлгээс гарсан байна.
Мөн БНХАУ-аас гадна Филиппин улсад титэм вирусаар халдварласан иргэн нас барсан тохиолдол бүртгэгджээ. Уг иргэн нь титэм вирусын халдвараар өвчилсөн анхны тохиолдлоос халдвар авсан болох нь тогтоогдсон байна.
Түүнчлэн БНХАУ-аас гадна эрүүл мэндийн ажилтан халдвар авсан анхны тохиолдол Франц улсад бүртгэгджээ. Мөн Швед улсад титэм вирусын анхны тохиолдол бүртгэгдсэн байна. Вирусээр халдварласан тус улсын иргэн энэ сарын 24-нд БНХАУ-ын Ухань хотод аялаад ирсэн байжээ.
Б.Итгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ