Г.Буяндоржийн гомдлыг АТГ, прокурорын удирдлагуудад шилжүүлжээ
Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан иргэн Г.Буяндорж хууль шүүхийн нэр хүн бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эрх ашигт нь ноцтой хохирол учруулсан тухай гомдол ирүүлсэн. ЕТГ-ын холбогдох хэлтэс уг гомдолтой танилцсан байна.
Улмаар Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2-т заасны дагуу иргэн Г.Буяндоржийн өргөдөл, гомдлыг Монгол Улсын Ерөнхий Прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайхан, Авлигатай тэмцэх газрын дарга, Тэргүүн комиссар З.Дашдаваа нарт “Гомдол шилжүүлэх тухай” албан бичгээр шилжүүлж, иргэний гомдлыг зохих журмын дагуу судлан шийдвэрлэж, хариу өгөхийг хүссэн байна.
Э.Сонор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ