ТИТЭМ ВИРУС: ОХУ Монгол, Хятадын оюутнуудын амралтыг сунгав

img

 

ОХУ-ын Өвөр Байгалын их дээд сургууль, дунд мэргэжлийн боловсролын байгууллагуудад суралцдаг Монгол, Хятадын 300 оюутны амралтыг гуравдугаар сарын хоёрныг хүртэл сунгахаар болсон талаар "Чита.ру" мэдээллийн агентлаг дамжууллаа. 

 

Дээрх шийдвэрийг Өвөр Байгалын Боловсролын яам гаргасан бөгөөд Монгол, Хятадын оюутнуудаас бусад нь ердийн хуваариар хичээлдээ хамрагдах аж. Мөн эрүүл мэндийг хамгаалах үүднээс ариутгал, халдваргүйжүүлэлтийн нэмэлт арга хэмжээг боловсролын байгууллагуудад авч хэрэгжүүлэх юм байна. 

 

Өвөр Байгалын Боловсролын яамны мэдээлснээр Чита хот, Агинск суурин, Сретенск, Онон, Дульдургинск аймгуудад 78 дунд сургуулийн хичээлийг хаасан бөгөөд өвчлөл буурсан үед хичээлийг сэргээхээр болжээ.

 

Титэм вирусийн аюулаас гадна ханиад томууны өвчлөл их байгаа тул Чита хотын эмнэлгүүдэд нэгдүгээр сарын 28-наас эхлэн хөл хорио тогтоон, нэгдүгээр сарын 30-ны өдрөөс Чита болон Краснокаменскад бүхий л сургууль, боловсролын байгууллагуудыг хаасан байна. Мөн худалдаа, нийтийн хоол, үйлчилгээний газруудын бүхий л ажилтнуудыг амны хаалт зүүхийг зөвлөжээ.

 

ТИТЭМ ВИРУС: АНУ дахь өвчтөн эдгэрсэн бол Хятадад тусламж нэн шаардлагатай байна

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ