ХЭҮК-ын гишүүдийг сонгон шалгаруулах журмыг батална

Хуульзүйн байнгын хорооноос намрын ээлжит чуулганаар хийсэн ажлаа тайлагнаж байна.
18 удаа хуралдаж, 78 хуулийн, 14 тогтоолын төсөл хэлэлцэж, зарчмын зөрүүтэй 118 санал дүгнэлтийг бэлтгэжээ. Хуулийн хэрэгжүүлэлтэд хяналт тавих үүрэг бүхий 6 ажлын хэсэг гаргасан байна. Нийт 42 хууль, 7 тогтоолыг батлуулжээ. Хуульзүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар:
Өмгөөллийн тухай хуулийг батлуулж, өмгөөллийн үйл ажиллагаа өөрийн гэсэн эрхзүйн орчинтой болсон. УИХ-ын гишүүн Н.Учрал нараас өргөн барьсан Оюуны өмчийн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэн батлууллаа. Монгол Улс хүний эрхийн үндэсний комиссын хуулийг батлан гаргалаа. Цаашид ХЭҮК таван гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулна. ХЭҮК-ийн гишүүнийг сонгон шалгаруулах журмыг батлан гаргана хэмээн мэдээлэв.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ