Т.Мөнхсайхан: Титэм вирусийн халдвар тархвал тоног төхөөрөмж дутагдах магадлалтай

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ажиллаж, шинэ титэм вирусийн бэлэн байдлыг хангах чиглэлээр хийгдсэн ажилтай танилцаж байна.
УНТЭ-ийн ерөнхий захирал Т.Мөнхсайхан "Титэм вирусийн дэгдэлт гарсан үед хэрхэн ажиллах, бэлтгэл ажлыг хангах үүднээс энгийн 55 эрчимт эмчилгээний 10 орийг бэлдэн ажиллаж байна. Эмнэлгийн боловсон хүчний хувьд хувцас хэрэглэл, хамгаалах хэрэгслийг хэрхэн өмсөж, тайлах тухай сургалтыг өдөр бүр явуулж байгаа. Хэрэв вирусийн халдвар дэгдсэн тохиолдолд эмнэлгийн ажилтнуудын хамгаалах хэрэгсэл дутагдах магадлалтай байна. Мөн өвчтөнийг амьсгалуулах аппарат, тоног төхөөрөмж дутагдах магадлал ажиглагдаж байна" гэлээ.
Титэм вирусийн халдвар дэгдсэн тохиолдол эмнэлгийн ажилчдын хувцас хэрэглэлийн нөөц байгаа ч хүрэлцэхгүй нөхцөл байдал үүсч магадгүй тул энэ асуудлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөр шийдвэрлэх тухай Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ