МСҮТ-ийн тэтгэлгийг 200 мянган төгрөг болгож шинэчлэн тогтоолоо

img
Гэрэл зургийг MPA.mn

 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар МСҮТ-д суралцаж буй оюутнуудад олгох тэтгэлгийн хэмжээг 200 мянган төгрөг болгох шийдвэр гаргалаа.

 

Энэ жилийн улсын төсөвт МСҮТ-д суралцаж байгаа оюутнуудын тэтгэмжийн хэмжээг 200 мянган төгрөгөөр тооцож олгохоор 79 тэрбум төгрөг тусгасан байна. Улмаар тэтгэмжийн хэмжээг 200 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоолоо.

 

Энэ тухай ХНХ-ын сайд С.Чинзориг "Засгийн газрын хуралдаанаар МСҮТ-д суралцаж байгаа залуусын тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоох, журамд өөрчлөлт оруулах асуудлыг дэмжлээ. Ингэснээр нэгдүгээр сарын 1-нээс эхлээд тэтгэлгийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж 200 мянган төгрөг болголоо. Мөн МСҮТ-д суралцаж байгаа иргэдэд нас харгалзахгүйгээр тэтгэлэг олгох журмыг оруулсан ч эргэж харах нь зүйтэй гэж Засгийн газраас үзлээ" гэв.

 

МСҮТ-д суралцаж байгаа 45 хүртэлх насны иргэдэд 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгох бол 60-аас дээш насны иргэдэд тэтгэлэг олгох нь зохимжгүй гэж үзжээ.

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

46-59 насныханд 200,0 мянга өгөх үү
2020-02-04
46-59 насныханд 200,0 мянга өгөх үү
2020-02-04