Монголчууд тайвшрав

img
Гэрэл зургийг MPA.mn

 

Долоо хоногийн өмнө л гар ариутгагч, амны хаалтны хомсдол үүсгэж хуйгаар нь хамаад байсан монголчууд хаачив?

 

Урд хөршид титэм вирусийн халдвар хурдацтай тархсан хэвээр өвчилсөн хүний тоо 20 мянгыг давж, 425 хүн нас барсан гэх харамсалтай тоон мэдээлэл байна. Эрсдэл ийм өндөр, титэм хэмээх тоогүй вирус манай хаалгыг тогших ч үгүй хэзээ л бол хэзээ урилгагүй хүрээд ирж мэдэхээр байхад монголчууд харин тайвширчихлаа.

 

Манайхан угаас аливаа асуудалд гурав хоног л анхаарал хандуулдаг хүмүүс. Харин дэлхийг цочроосон вирусийн тухай долоо хоног “сэвлээ”. Удахгүй хил хааж хүнсний хомсдол үүснэ гэх айдаст автаж “Хүчит шонхор” зах руу урт түгжрэл үүсгэээд амжсан хэр нь өнөөдөр амны хаалтаа зүүхээ больчихож.

 

Гадуур алхаж яваа гурван хүн тутмын нэг нь л амны хаалттай. Өглөө орсон хоёр ч дэлгүүрийн худалдагч амны хаалтгүй. Автобусанд чихцэлдсэн олон дунд ахимаг насны ах нарын ихэнх нь амны хаалтгүй байх нь айдас төрүүлнэ.

 

Монголд одоогоор титэм вирус бүртгэгдээгүй хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээлж буй. Гэвч энэ тайвшрах үндэслэл биш. ДЭМБ-аас вирус тархсан орныг улаанаар, вирус халдварласан байж болзошгүй улс орныг шараар тэмдэглэсэн дэлхийн зурагт манай орныг бүхэлд нь улаанаар бүрхсэн байгааг та харж байна. Улмаар манай улсыг "эрсдэл өндөртэй" орон хэмээн ДЭМБ-аас үзэж байгаа.

 

 

Мэддэг тарниа уншаад муу бүхэн холуур байг хэмээн залбирч суухаас өөр арга бидэнд алга. Хэрэв гайхал вирус манай улсад нэгэнт ороод ирвэл бидэнд вирусийг дарж авах тоног төхөөрөмж дутагдах магадлалтай гэдгийг эмнэлгийн байгууллагууд мэдээлж байна. Гэтэл иргэд амны хаалтгүй алхсаар л...Манайхан дэндүү амар тайван хүмүүс юм.

 

Долоо хоногийн өмнөх шигээ дор бүрнээ идэвхийлэн маскаа зүүе. Гараа угаая, гадуур гарахгүй байя.

 

Б.Итгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Нэг удаагийн маскийг 2 цаг зүүнэ. Тэгэхээр өдрийн 8 цагт 2000 төгрөгний маск зүүх нь. Маск олдохгүй байна, байгаа хэдийн дамынхан үнийн тэнгэрт тултал үнэлж зарж байна. Ариутгалын бодиснууд чинь олдохгүй байна авья гээд.Тайвандаа ч биш хайгаад хайгаад залхсандаа.
2020-02-07
yam:
ervvl mendiin yamand hvnii urmand neg mask zvisen ajiltan harsangvi ee vvdend baigaa haruulanch maskgvi dotor baigaa hvmvs ni maskgvi
2020-02-07
Irgen:
Ugaasa amnii haalt ymarch haniadnas hamgaalj chadhgui gesenshdee sugaa . Harin haldvartai hun gadagsh taraahguin tuld zuudeg ed yumaa .
2020-02-07
Зочин:
Юу вээ 3 хоног маск зүүгээд дархлаа тогтдоггүй юмуу
2020-02-06
Zaya:
Zuuy gsn ch ter mask ni oldohgui ym erdened aptikuudar zondoo toirod yu ch alga gants 1 zarj bga huvi humuus bh shig l bna ter ni zambaraagui unetein
2020-02-06
Маска зүүж хэвшье.Манайхан ханиадгүй бга биш шүү томууны дэгдэлд намдаагүй бга гадуур хааяа гарахаар бөөн ханиасан хүмүүс явж бна шүү
2020-02-06
зочиг:
улаан загалмайн дарга Болормаа гэдэг хүн зурагтаар маск ховор бгаа учир гадуур зүүхгүй байж болно гэсэн шүү
2020-02-06
mask?:
mask oldvol zuumeer l bna. mask haaguur zaragdaj bgaa ve oldohgui bna
2020-02-06
Ёстой мэдэх юм алга боллоодоо
2020-02-06
Маск хаана байна. Аптек т байхгүй.
2020-02-05
Иргэн:
Нарангэрэл даргаа?! Маск зүүх үү, болих уу?!
2020-02-05
irgen:
mask zyyh heregtei , oor haniad virus ch baina
2020-02-05
Иргэн:
ЭМЯ-ны Нарангэрэл гэдэг дарга маск зүүх шаардлагагүй гэсэн
2020-02-05
Энхээ:
Яг өөр шиг чинь хүмүүс олон бгаад бгаа нь харамсалтай... ороод ирвэл ингэж том ярих ч цаашаа бно шүү... маскаа зүү зорилгогүй бол гадагшаа бүүс гар
2020-02-05
хэн?
2020-02-05
Хэн?
2020-02-05
ЗҮҮЦГЭЭ:
ЗҮҮХ ЁСТОЙ
2020-02-05
Зочин:
ОДОО ИНГЭЖ СҮРЖИГНЭХЭЭ БОЛИХ ХЭРЭГТЭЙ. МАСК УГ НЬ ХАЛДВАРТАЙ ХҮН ӨӨРӨӨ ЗҮҮХ ЁСТОЙ, ТЭР ВИРҮС ЧИНЬ АГААРТ ШУВУУ ЭСВЭЛ ЗАГАС ШИГ ЯВДАГГҮЙ ГЭЖ АКАДЕМИЧ ВИРҮС СУДЛААЧ П. НЯМДАВАА НЬ ТВ-ЭЭР ЯРИАД БАЙНА. ГОЛ НЬ ХҮНЭЭС 1 МЕТРИЙН ЗАЙНААС ХАРИЛЦАХ, ГАР БАРИХГҮЙ, ГАРЧ ОРОХДОО ГАРАА САЙН УГААЖ, АМ ХАМРАА ЦЭВЭРЛЭЖ, ЗАЙЛЖ БАЙЖ Л СЭРГИЙЛЭХ БОЛОМЖТОЙ. АКАДЕМИЧИЙН ХЭЛСЭНЧЛЭН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ДАРААЛАЛ НЬ БУРУУ БАЙНА ГЭСЭН. 1-РТ ХАЛДВАРТЫН ГОЛОМТ РУУ ОЧИХГҮЙ БАЙХ, ҮҮНИЙГ ХИЛЭЭРЭЭ ХААЧИХСАН. 2-РТ: ГАРАА УГААХ, АМ ХАМРАА ЗАЙЛАХ, ГЭРТЭЭ САЙН ЧИЙГТЭЙ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙХ 3-РТ: САЙН АМАРЧ, ХООЛ УНДАА ЗӨВ ТОХИРУУЛЖ ИДЭХ, ШИНГЭН ЮМ УУХ 4-РТ: МАСК ГЭСЭН. ХЯТАД БОЛ МЭДЭЭЖ ХАЛДВАРЫН ГОЛОМТТОЙ ТУЛ МАСК ЗҮҮЖ ТААРНА. МӨН ЭМНЭЛГИЙНХЭН МАСК ЗҮҮХ ЁСТОЙ. ӨӨРСДӨӨ ХАЛДВАР АВАХ ЭРСДЭЛТЭЙ. БОЛОМЖООРОО Л МАСКАА ХЭРЭГЛЭ. ТЭРНЭЭС ЮМ БОЛГОНД ХУДЛАА ИНГЭЖ СЕНСАЦЛАЖ ШОУДДАГАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ. НИЙГМИЙН СЭТГЭЛ ЗҮЙГ ИХ ҮЙМҮҮЛЭХЭЭС ХЭТРЭХГҮЙ. ТЭГЭЭД Ч ХАНИАДТАЙ, СҮРЬЕЭТЭЙ ХҮМҮҮС МАСК ЗҮҮХ НЬ ИЛҮҮ ТОХИРОМЖТОЙ. ТЭРНЭЭС ТЭР ВИРҮС НЬ ХАЛДВАРЛАГДСАН ХҮНИЙ ШҮЛСНИЙ ДУСАЛД АГУУЛАГДДАГ, НАЙТААХ, ХАНИАХ ЗЭРЭГТ ҮСЭРСЭНЭЭС ХАЛДВАРЛАДАГ ГЭЖ ТАЙЛБАРЛААД БАЙХАД БҮХ ХҮМҮҮСИЙН АМ ХАМРЫГ МАСКААР БИТҮҮЛЭЭД ҮР ДҮНГҮЙ АЖИЛ. ФРАНЦУУД ХҮРТЭЛ МАСКИЙГ ХАМГИЙН ТҮРҮҮНД ХЭРЭГЛЭХИЙГ ЗОРИОГҮЙ БАЙНА. ЮМАА МЭДЭЖ СУДЛАДАГ ХҮМҮҮСИЙН ҮГЭЭР ЯВЦГААЯ. ХУДЛАА ЭНЭ ТЭР БЛОГЧИД, БОЛСОН БОЛООГҮЙ МЭДЭМХИЙРЭГЧИД, ТЭРТЭЭ ТЭРГҮЙ ШИНЭ ХАЛДВАР УГААСАА ЭРЧТЭЙ ТАРХАХ НЬ ОЙЛГОМЖТОЙ ӨНДӨР ТОО ЗЭРГЭЭР БИТГИЙ ШОУДААРАЙ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙНХЭН. ОДОО ҮҮНИЙГ БАС БИЧИГЧ ИТГЭЛТ СЭТГҮҮЛЧ Ч ГЭСЭН ДЭЭ...ЗӨВ ЦАГТАА ХААНА ЗҮҮХЭЭ ӨӨРСДӨӨ Л ШИЙД. БИТГИЙ СҮР БАДРУУЛ.
2020-02-05
Энхээ:
Яг өөр шиг чинь хүмүүс олон бгаад бгаа нь харамсалтай... ороод ирвэл ингэж том ярих ч цаашаа бно шүү... маскаа зүү зорилгогүй бол гадагшаа бүүс гар
ЗҮҮЦГЭЭ:
ЗҮҮХ ЁСТОЙ
zochin:
Uagaasaa holduu mah shuudee . Hel am hiij hun muulahdaa yamar sain geech
2020-02-05
Иргэн:
ЭМЯ-ны Нарангэрэл гэдэг дарга маск зүүх шаардлагагүй гэсэн
хэн?
Хэн?