Хятадын хил дээр гурван автобус гаргаж иргэдээ татаж авна

Коронавирусийн халдвартай холбогдуулан Хятадын хилээр орж, гарах иргэдийн хөдөлгөөнд хориг тавиад байгаа. Харин тус улсад байгаа иргэдээ татан авах хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байна. Өөрөөр хэлбэл, өнөөдөр буюу энэ сарын 5-ны өдөр автозамын боомтоор иргэдээ хүлээн авах сүүлийн өдөр. Цаашид төмөр зам болон агаарын замын боомтоор нэвтрүүлэх юм. Иймд гарч амжаагүй иргэдийг өнөөдөр 11.00 цагаас Хятадын хил дээрээс 3 автобус гаргаж иргэдээ татаж авахаар шийдвэрлэлээ.
Э.Сонор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ