ЭМЯ: Дархан-Уул аймагт титэм вирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн

Эрүүл мэндийн яамнаас титэм вирусийн тархалтын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ДЭМБ-ын зүгээс дэлхий дахинаа титэм вирусийн халдвар эрэгтэйчүүдэд давамгайлж байгаа бөгөөд нэг сартай хүүхэд болон 97 настай иргэнд халдвар тархсан тул бүх насныхан сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "ХӨСҮТ-д 2020.02.03-ны өдөр нэг иргэн тусгаарлагдсан. Энэ иргэний лабораторийн шинжилгээний хариу сөрөг гарсан буюу титэм вирусийн халдвар илрээгүй. Мөн нэгдүгээр сарын 30-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирээд Дархан-Уул аймагт очсон нэг иргэнийг тусгаарлан хянаж байна. 2020.02.04 ны өдөр ХӨСҮТ-д нэг иргэнийг эмчийн хяналтад авсан. Үүний хариу маргааш гарна" гэв.
Дархан-Уул аймгийн иргэн халуураагүй зөвхөн ханиалгасан шинж тэмдэг илэрсэн учир өөрөө урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахаар эмнэлэгт хандсан аж. Уг иргэнээс шинжилгээг авч ѳнѳѳдөр ѳглѳѳ ХѲСҮТ-рүү хүргэжээ.
ХӨСҮТ-д Японоос оруулж ирсэн 100 гаруй оношлуурийг ашиглаж байгаа аж.
БНХАУ-аас бусад оронд гарч байгаа халдварын тохиолдол БНХАУ-д аялсан түүхтэй байгаа учраас халдварын голомтод бүс нутгаас ирсэн иргэдэд 14 хоногийн хугацаанд өөрийгөө тусгаарлан ажиглаж халдвараас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Титэм вирусийн тохиолдлын тоо дэлхий дахинаа 24 мянга 483-т хүрч, нас баралт 491, эдгэрсэн хүний тоо 892 болж нэмэгджээ. БНХАУ-аас гадна
Сингапур
Тайландын Вант улс
Непал
Япон
БНСУ
Араын нэгдсэн Эмират улс
Вьетнам
Малайз
Филиппин
Камбожи
Шри-Ланка
Энэтхэг
Австрали
Канад
АНУ
ОХУ
Франц
Испани
ХБНГУ
Финлянд
Швед
Их Британи зэрэг улсад титэм вирусийн халдварын тохиолдол бүртгэгджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ