Орхоны иргэнийг сэжигтэй тохиолдол гэж үзэхгүй

Орхон аймагт коронавирусийн халдварын тохиолдол илэрсэн талаар мэдээлэлэтй холбогдуулан ЭМЯ-ны Шуурхайн удиирдлагын газрын дарга Д.Нарангэрэлээс тодруулахад:
-Орхон аймгийн иргэн “Би нэгдүгээр сарын 27-нд Ухань хотоос ирсэн” гээд өөрөө өрхийн эмнэлэгтээ хандсан. Одоогоор энэ хүний биед тандалт судалгааг нарийн хийж байгаа. Нэгдүгээр сарын 23-нд Ухань хотод хөл хорио тогтоосон учир 27-н гэж андуурсан байж болно. Одоогоор энэ хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзэхгүй.
Ер нь өдөртөө 300 гаруй монгол иргэн БНХАУ-ын хилээр ирж байгаа учир сэжигтэй тохиолдлууд байна. Энэ бүхэнд үзлэг, тандалт судалгаа хийж байна. Манай улсад коронавирусийн халдвар тээвэрлэгдэн орж ирэх өндөр эрсдэлтэй. Тэр хүн халдварын нууц үедээ ирсэн байж болзошгүй учир урд хөршөөс ирсэн иргэд өөрийгөө тусгаарлаж, гэртээ байх, зовиур шаналгаа илэрвэл харьяа дүүргийнхээ эмнэлэгт амны хаалтаа зүүгээд ирэхийг зөвлөж байна.
Орхон аймагт коронавирусийн сэжигтэй байж болзошгүй иргэнийг тусгаарлажээ
18:10 цаг:
Орхон аймгийн Онцгой комисс хуралдаж байна. Учир Орхон аймагт Хятадын Ухань хотод ажиллаж байсан, тээврийн жолооч иргэнийг коронавирусийн халдварын сэжигтэй байж болзошгүй гэж үзэн, тусгаарлажээ. Тухайн иргэн нь БНХАУ-ын Ухань хот руу тээвэр хийсэн гэж эхний асуумжаар хариулсан тул ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу тусгаарласан байна.
Тус аймгийн Онцгой комисс тухайн иргэнийг Уханьд ажиллаж байсан эсэхийг нь нарийвчлан шалгах ажлыг зохион байгуулах аж.
Э.Сонор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ