Ж.Ганбаатар: ОУВС-гийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагагүй

Эдийн засгийн байнгийн хорооноос намрын чуулганаар хэрэгжүүлсэн ажлынхаа талаар мэдээлэл хийлээ. Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
-"Саарал жагсаалт"-аас гарах асуудлаар хоёр хууль унасан гэсэн. Ямар шийдвэр гарган хэрэгжүүлэх вэ?
-"Саарал жагсаалт"-тай холбоотойгоор хууль эрхзүйн орчинд өөрчлөлт орсон. Эрүүгийн хувьд орсон татварын өөрчлөлттэй холбоотой асуудал унасан. Эдийн засгийн байнгын хороонд дөрвөн асуудлыг шийдвэрлэсэн. Хууль тогтоомжтой холбоотой асуудал эцэслэн шийдвэрлэгдсэн.
-"Оюутолгой"-той холбоотой УИХ-ын тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж байна уу?
-Засгийн газар дээр ажлын хэсэг гарч ажиллаж байгаа.
-"Оюутолгой"-г 34 хувийг зарж, татвараа авах тухай ярьж байна. Энэ талаар хэлэлцсэн үү?
-"Оюутолгой"-той холбоотой УИХ-ын тогтоолоор Дубайн гэрээг сайжруулахаар заасан байгаа. 34 хувийг татвар хэлбэртэй болгоё, буцаая гэсэн асуудал байхгүй.
-ОУВС-гийн хөтөлбөр цаашид үргэлжлэх үү?
-ОУВС-гийн хөтөлбөр энэ дөрөвдүгээр сараас цаашид үргэлжлүүлэх эсэхийг Засгийн газар шийднэ. УИХ-ын гишүүний хувьд байр сууриа хэлэхэд ОУВС-гийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх онц, ноцтой шаардлага байхгүй гэж үзэж байгаа.
-Тэтгэврийн зээлийг тэглэхэд ОУВС ямар байр суурь илэрхийлсэн бэ?
-Тэтгэврийн зээлийн тэглэлтийн тухайд ОУВС өнөөдрийн байдлаар ямар нэг байр сууриа илэрхийлээгүй байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ