Өвөрхангайн иргэнээс коронавирусийн халдвар илрээгүй

Өвөрхангайд нэгэн иргэнээс бямба гариг илэрсэн сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариуг өчигдөр ЭМЯ мэдээллээ. Шинжилгээгээр коронавирусийн халдвар биш болох нь тогтоогдсон байна.
Энэ сарын 9-ний өдрийн 9.00 цагийн байдлаар БНХАУ-ын 31 мужид шинэ коронавирусын халдварт хатгалгаагаар өвчилсөн тохиолдол 37251-т хүрч биеийн байдал хүнд 6188, нас барсан 812, бүрэн эдгэрсэн 2651 байна гэж ЭМЯ-наас мэдээлэв.
Э.Сонор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ