"Оргио" ХХК-ийн тахианы байранд гал гарч 12 мянган дэгдээхэй шатжээ

Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо “Оргио” ХХК-ийн 4х12 метрийн хэмжээтэй тахианы байр шатжээ.
Дуудлага мэдээлэл 2020.02.07-ны өдрийн 09:08 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6.5 км зам туулан 09:16 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан байна.
Уг гал түймэрт 12725 дэгдээхэй шатжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ