ШУУД: Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх саналыг гаргалаа
2020-02-10

 

17:30 цаг:

Улсын онцгой комиссын хуралдаан боллоо. Хуралдаанаас дараах шийдвэрийг гаргав. 

 

-Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх тэмдэглэхгүй байх асуудлыг шийдвэрлүүлэхээр

 

-Эмийн хэрэгсэл, нөөц бүрдүүлэлт хийхэд шаардлагатай хөрөнгийг гаргах

 

-Гашуун сухайт-Шивээ хүрэнгийн боомтын нүүрс тээвэрлэлтийг гуравдугаар сарын 02 хүртэл зогсоох

 

-ХӨСҮТ-өөс гаргасан стандартын дагуу ЦЕГ, ХХЕГ зэрэгт амны хаалт оёж, нийлүүлэх

 

-Аймаг, нийслэлийн хэмжээнд амны хаалтаар хангуулах арга хэмжээг тус тус авахаар боллоо. 

 

Маскны хангалтыг нэмэгдүүлмээр байна

 

16:15 цаг:

 

Улсын онцгой комисс хуралдаж байна. Хуралдаанаар холбогдох удирдлагууд мэдээлэл хийлээ. 

 

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян: 

 

Өмнөговь аймгийн Засаг даргын захирамж гаргуулллаа. Хилийн боомтууд дээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэдийн дунд сургалт, сурталчилгаа явуулж байна. Барааны үнэ өссөн гэсэн мэдээллийн дагуу үнийн хөөрөгдөх үүсэхгүй байх асуудлаар зөвшилцөлд хүрлээ. Аймгийн Засаг даргын нөөц сангаас 70 сая төгрөгийн санхүүжилт шийдүүлжээ. Хилийн боомттой залгаа 100-180 км-т коронавирусын халдвар бүртгэгдэж, нүүрс тээвэрлэлт 10 дахин буурчээ. Гуравдугаар сарын хоёрныг хүртэл нүүрс тээвэрлэлтийг зогсоох хүсэлт Улсын онцгой комисст хүргүүлжээ. Гашуун сухайт-Шивээ хүрэн боомтоор нүүрс тээвэрлэлтийг гуравдугаар сарын 2 хүртэл хорьсон.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл:

 

-Эрээнд коронавирусийн 49 тохиолдолд бүртгэгдлээ. Өмнөговь аймгийн Ханбогд сумтай хиллэдэг Халиут гэдэг газар коронавирусийн хоёр тохиолдол бүртгэгдлээ. ЭМЯ халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар илэрсэн тохиолдолд бэлтгэл бэлэн байх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Бидний хувьд 132 сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж, шинжилгээ авсан, оношилсон. Шинэ коронавирусийн халдвар гэр бүлийн дунд тархаж, улмаар байгууллага, найз нөхдийн дунд тархаж байна. Халдварын шинж тэмдэг тухайн хүнд илрээгүй атлаа бусдад халдварлаж байна. Уханиас ирсэн Япон иргэн халдвар авсан тохиолдолд гарсан. Энэ бүхэн Монгол Улсын хувьд аюул ойрхон байна гэдгийг хэлж байна. Хамгийн түрүүнд эмч мэргэжилтнүүдээ сургах асуудал. ДЭМБ нийтдээ 3000 ширхэг оношлуур өгнө гэсэн. Аюул ойрхон байгаа. Хэрвээ халдвар гарвал Цэргийн госпиталд эмчилнэ. Хувийн эмнэлгүүд ямар нэг түрээсгүй үйлчилнэ. Ингээд үзэхэд нийтдээ 800 орны асуудлыг шийдвэрлэх боломж бүрдсэн. Түүнээс гадна хотын захад эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр Жаргалантын аманд байдаг ОБЕГ-ын харъяа сувилалд байршуулна. 

 

Эрүүл мэндийн салбараас гараа маш сайн угаах, маск зүүх, халдвар гарсан орон руу зорчихгүй байхыг анхааруулж байгаа. Маскаар эрүүл мэндийн салбарынхнаа хангаж байна. Дэлхий нийтэд маскны хомсдол байна. Бид иргэддээ маск зүү гэж зөвлөөд, маскны дутагдалтай байна. Тиймээс өнөөдрийн хурлаар маскны асуудлыг шийдвэрлүүлэхээр оруулж байна. 

 

Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргадаг хүн биш. Гэхдээ энэ амралтын өдрүүдэд Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх санал иргэний хувиар явуулсан. 87 хувь нь Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байхыг дэмжсэн. Энэ асуудлаар шийдвэр гаргаж өгнө үү хэмээв. 

 

Маскны үйлдвэрлэлийн асуудал хүндрэлтэй байгаа. Тиймээс маскийг стандартын дагуу оёж, зүүх хэрэгтэй гэдгийг онцгой комиссын гишүүд хэлж байлаа. 

 

Улсын онцгой комиссын хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
irgen:
maskaarch hangaj chadahgui baij eldev bayar zuglaanaa horino l bizdee
2020-02-10
irgen:
shuud horigloochdee mal zarailchaad sanal gegaad l suuh um, hogjitei ornuud naad ovchiniig chin diilehgui baina, mangaigaad l suuh um
2020-02-10
Эрээнд 49:
Эрээнд короновирусын 49 тохиолдол бүртгэгдлээ. Одоо яах вэ???!!!
2020-02-10
Иргэн:
Сурталчилгаа үзэсгэлэнгээ хориглроч эхлээд
2020-02-10
zochin:
Цагаан сарыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргаж байгааг дэмжиж байна. Хүний амь нас, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалах нь иргэний өмнө хүлээсэн төрийн үүрэг юм.
2020-02-10
Zochin:
Н.ЭНХБОЛД ГЭЖ ХҮН ХУРАЛ УДИРДАЖ БАЙГАА БОЛ УЛС ТӨРӨӨ БОДОДООД ЦАГААН САРЫГ ХОРИХ ШИЙДВЭРИЙГ ГАРГАЖ ЧАДАХГҮЙ ЭЭ ЭНХТҮВШИН САЙД БАЙХГҮЙ БАЙГААМ УУ. АРД ТҮМНИЙХЭЭ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ САЛБАРЫНХ НЬ САЙДЫН САНАЛЫГ ДЭМЖЭЭД ЭНЭ ЖИЛДЭЭ ЦАГААН САРЫН ЗОЛГОЛТЫГ ЦУЦЛААЧ.
2020-02-10
Иргэн:
Маск эмийн сангуудаар огт байхгүй . Гэтэл зах дээр болон жижиг гэр ахуйн бараа зардаг дэлгүүрүүдээр 50ш тэй нэг боодол нь 25000 гээд л зөндөө байх юм. Хувь рүн оруулж ирээд зараад байгаа юмыг улс нэгдсэн журмаар яагаад оруулж ирж хангаж болохгүй байгаа юм бэ. Эсвэл тусламж хандив болон бусад шугамаар орж ирсэнийг нь ингэж буруу замаар борлуулаад байна уу. Ганцхан Япон Монголын хамтарсан шинэ эмнэлгийн аптeкт л нөгөө 150төг -ний нимгэн маск 600төг-р зарагдаж байсан.
2020-02-10