Хөвсгөл аймагт титэм вирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

img
Гэрэл зургийг MPA.mn

 

Хөвсгөл аймагт титэм вирусийн нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдэж тусгаарлагдсан байна. 

 

Өнөөдрийн байдлаар дэлхий дахинаа титэм вирусийн 43099 тохиолдол бүртгэгдэж, 1018 хүн нас бараад байгаа. Харин Монгол Улсад титэм вирусийн хэд хэдэн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн ч ХӨСҮТ-ийн тандалт судалгаа болон ДЭМБ-ын шугамаар оруулж ирсэн титэм вирусийн оношлуурийн шинжилгээгээр бүх хариу сөрөг гарсан.

 

Одоогоор Архангай, Ховд, Өмнөговь, Өвөрхангай, Дархан-Уул зэрэг аймагт титэм вирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн ч үгүйсгэгдсэн. Хөвсгөл аймгийн сэжигтэй тохиолдлын хариу 24 цагийн дараа гарна. 

 

“Титэм” вирүсийн халдвараас сэргийлэх зөвлөмж:

 

✅ Гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэгч хэрэглэх;

 

✅ Ханиах, найтаах үедээ ам хамраа таглах, амны алчуур хэрэглэх;

 

✅ Мах, өндөгийг гүйцэд болгож идэх;

 

✅ Амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн хүнтэй ойр байхаас зайлсхийх;

 

✅ Мал, тэжээвэр болон зэрлэг амьтантай хүрэлцэхгүй байх;

 

✅ Шүүрхий мах, махан бүтээгдэхүүн идэхгүй байх;

 

✅ Түүхий ус уухгүй байх;

 

✅ Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг сайтар буцалгаж хэрэглэх;

 

✅ Арьс, салстаа гэмтээхгүй байх;

 

✅ Мал, амьтны зах, аж ахуйгаар орохгүй байх;

 

✅ Халдварын эрсдэлтэй бүс нутагт аль болох зорчихгүй, зочин урихгүй байх;

 

✅ Хүн ихээр цугларсан газарт аль болох очихгүй байх;

 

✅ Зэрлэг амьтдын мах, эд эрхтэнг хүнсэнд хэрэглэхгүй байх;

 

✅ Нус, цэрээ ил задгай хаяхгүй байх нь таны нийгмийнхээ төлөө цаашлаад дэлхийн энхийн төлөө хийж буй их үйлс юм. 

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Corona:
Mongoloor dvvren sejigtengvvd
2020-04-04
DOR DOR NI HARAA HAYANALTAA UNDURJUULJ BAIGAA NI SHAASHAALTAI...ORJ IREEGUI GESEN BATALGAA...AM, HELEER, TSAHIM, TV-DEER MEDEELJ,YARIJ HELEH NEG BOLOWCH....ITGEH ITGEL L LAW 100% BISHEE....
2020-02-12
Naad hun chin gantcaaraa yavgan alhaj ochoogui blgui:
Gashuunsuhaitaas huvsgul orno gedeg bol UB hotoor dairsan l baij taaraa .unaand hamt bsan humuus geed ...ayul ih bnaaa b8sh bgaasai gej zalbirya
2020-02-12
Сэжигтэй байна!!!:
Хоёр зэргэлдээ хөршд гарсан байхад.Монгол улсад орж ирээгүй гэх үндэслэл байхгүй ш дээ.
2020-02-12
!!!!:
Hileer Hujaanuudiig oruulj ireed baigaa ter humuusees hariu asuu !! Ted l iim owchniig oruulah gol buruutanuud shuu !!!
2020-02-11