ШУУД: "Оюутолгой" ажлын хувцсаа Ханбогдоос, хамгаалалтын хувцсаа Улаанбаатараас нийлүүлдэг

img

 

 

“Оюутолгой” 2019 оны дөрөвдүгээр улирлын тайлангаа танилцуулж байна. "Оюутолгой" компани коронавирустай холбоотой Монгол Улсын Засгийн газрын гаргасан шийдвэрийг дагаж мөрдөж байгаа аж. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд нийтдээ 10 тэрбум төгрөгийг зарцуулсан бөгөөд 76 хувь нь Монголын бараа үйлчилгээ ханган нийлүүлэгчдэд зарцуулжээ. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

“Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес “Бид өнөөдөр үндэсний болон орон нутгийн ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгож, чадавхийг дэмжих чиглэлээр олон төрлийн ажил хийсээр ирлээ. Оюутолгойн уурхайн ажилчид ажлын хувцсаа Ханбогдоос,  ажлын бээлийгээ Даланзадгадаас, хамгаалатлын хувцсаа Улаанбаатараас нийлүүлж байна. Зэсийн баяжмалаа бид Өмнөговь аймгийн Манлай сумд үйлдвэрлэсэн уутанд ууталж, орон нутгийн компани тээвэрлэж буйг дуулгахад таатай байна. Оюутолгой компани хүний нөөцийг сайн бүрдүүлж ирсэн. 22019 онд бид уурхайн үйлдвэрлэлийн барилгын ажлыг дуусгасан амжилттай энэ оныг үдэж байна" хэмээв. 

 

Оюутолгой өнгөрсөн онд 135 мянган тонн баяжмал зэс, 141 мянган тонн баяжмал алт үйлдвэрлэжээ. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Chi yu uildwerej hiij chadah we:
heleldee
2020-02-12
Bolioch:
Ingej khudlaa shaagaal uur bukh uymaa dotoodoos avaach ajillakh khuch !!! Naad khuvtsas bol zugeer unglun daldlat
2020-02-12
Chi yu uildwerej hiij chadah we:
heleldee