ШУУД: Фэйсбүүк компанитай хамтарч ажиллана

СЕХ-ноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. СЕХ энэ сарын 8-нд хуралдаж, сонгуулийн цаг хугацааны хуваарийг гаргажээ. Энэ талаар СЕХ-ны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн мэдээллээ.
Тэрбээр:
-Сонгууль өрсөлдөх нам эвсэл, нэр дэвшигчид сонгуулийн цаг хугацааны хуваарийг мөрдөнө. СЕХ УИХ-ын ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын төвөлөгөөг баталлаа. Хуульд олон дүрэм, журам батлахаар заасан. Үүний дагуу 14 журам, гурван заавар баталсан. Дөрөвдүгээр сард СЕХ сонгуулийн байгууллагуудаа байгуулна. Аймаг, нийслэлийн сонгуулийн хороог дээд тал нь 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулна. Төрийн захиргааны болон албан хаагчид байна. Сонгуулийн хорооноос зохион байгуулсан сургалтад оролцож, гэрчилгээ авсан хүмүүс байх юм. Сонгуулийн хэсгийн хороод тавдугаар сарын 15-наас өмнө байгуулагдана. Улсын хэмжээнд 2000 гаруй хэсгийн хороод байгуулагдана. 2016 оны сонгууулиар 12 нам, гурван эвсэл сонгуульд оролцсон. хэмээгээд сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Санал тоолох төхөөрөмжийг нэмж авах уу?
-Нэр дэвшигчдийн үнэмлэхийг сонгууль санал авахаас 22 хоногийн өмнө буюу зургадугаар сарын хоёронд гардуулна. Санал тоолох төхөөрөмжийн хувьд зургаан удаагийн сонгуульд ашигласан. Шаардлагатай бол санал тоолох төхөөрөмжийг нэмж авна.
-Сонгуулийн хэсгүүд хэзээ байгуулагдах вэ?
-Сонгуулийн хэсгүүдийг гуравдугаар сарын нэгнээс өмнө байгуулагдана. Ерөнхийдөө 2000 орчим хэсэг байгуулагдах болов уу гэж бодож байна.
-Нэр дэвшигчдэд ямар шаардлага тавьж байна вэ?
-Тавдугаар сарын 10-16 хооронд нэр дэвшигчд нам дээрээ тодруулна. Хуулийн хугацаанд СЕХ-нд бүртгүүлнэ. Хариуцлагыг мөн зааж өгсөн байгаа.
-Фэйсбүүк компанитай хамтарч ажиллана гэж байсан. Хэзээ ирэх бол?
-Фэйсбүүк компанитай хамтарч ажиллана. Монголын 2.2 сая орчим акаунт байна. Тайваньд ажиллуулсан багаа Монголд ажиллуулна гэсэн.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ