ЭМЯ: Титэм вирус шээс, өтгөн, шүлс, нулимсаар дамжиж байна


Эрүүл мэндийн яамнаас титэм вирусийн тархалтын нөхцөл байдлын талаар ээлжит хэвлэлийн хурлыг хийлээ. Мэдээллийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн О.Ариунтуяа, ЭМЯ-ны ОНХТШУХ-ийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар өгөв.
ОНХТШУХ-ийн дарга Д.Нарангэрэл "Титэм вирус хүний бохирдогдсон өтгөн, шээс, шүлс, нулимсаар дамжиж байгааг судалгаагаар тогтоосон байна. Иймд тэврэлдэх, үнсэлцэх зэргээр өөрсдийгөө эрсдэл оруулахыг байхыг зөвлөж байна. Мөн дор бүрнээ цэвэрч байж гудамжинд ил задгай нус цэрээ хаяхгүй байхыг уриалж байна" гэлээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн О.Ариунтуяа "Титэм вирусийн халдварын нэршлийг албан ёсоор covid-19 гэж зарлалаа.Хоёрдугаар сарын 12-ны 10:00 цагийн бүртгэгдсэн тохиолдол 45,168, нас баралт 1,165 байна. ДЭМБ-ын баг БНХАУ-д хоёрдугаар сарын 10-ны өдөр очин ажиллаж байгаа. Мөн олон улсын баг очиж ажиллахаар бэлдэж байна. Хубэй мужаас гадны газарт нас баралтын түвшин 0.5 хувь, нийт тохиолдолд хүнд өвчлөлийн түвшин 15 хувь байгаа. Манай орны хувь бүх нөхцөл байдлыг тооцоолж, бэлэн байдлаа хангаж ажиллаж байгаа. Хоёр хоногийн өмнө салбар хоорондын байгууллагуудын хийсэн эрсдлийн түвшин маш өндөр байна" гэлээ.
Монгол Улсад титэм вирусийн халдвар бүртгэгдээгүй хэвээр байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ