ШУУД: Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжинэ

img

 

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл хийлээ.

 

 

Тэрбээр:

 

-Цагаан сарыг тэмдэглэхгүй байх Ерөнхийлөгчийн зарлиг гарчээ. Ерөнхийлөгчийн зарлигт "Дэлхийн олон улс болон манай хөрш БНХАУ-д шинэ коронавирусийн тархалт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан 17 дугаар жарны Хотол төгс хэмээх төмөр хулгана цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор дараах арга хэмжээ авахыг Засгийн газарт чиглэл болгосон" байгаа. Мөн олон улсын хол хориот болон халдварт бусад өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчин гарсан үед тархахгүй байх, таслан зогсоох зорилгоор хөл хорио, хорио цээрийн дэглэм тогтоох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар яаралтай журамлан, мөрдүүлэхийг тусгасан байна. 

Цагаан сарын баярт зориулсан олон нийтийг хамруулсан үзэсгэлэн худалдаа, захыг хааж, телевиз, радиогоор нэвтрүүлэх реклам сурталчилгааг даруй зогсоох, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх иргэдийн үүрэг, хариуцлага, уг халдварын хор хөнөөлийг ухуулан ойлгуулах, соён гэгээрүүлэх ажлыг хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай хамтран зохион байгуулахыг чиглэл болгосон байна. Түүнчлэн элхий дахинд хүнээс хүнд, мал, амьтнаас хүнд халдварлах халдварт өвчин ихээр тархах болсонтой холбогдуулан Гамшгаас хамгаалах тухай, эрүүл мэндийн тухай болон бусад хууль тогтоомжийн төслийг боловсруулж, Улсын Их Хурлын хаврын чуулган, шаардлагатай бол ээлжит бус чуулганаар яаралтай горимоор хэлэлцүүлэх чиглэлийг өгчээ. 

 

Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хуулийн байгууллагуудыг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тогтоол гаргалаа. Үүнтэй холбоотой Цагаан сарын баярыг нийтээр тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэсэн тогтоол гаргалаа хэмээн мэдээлэв. Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. 

 

-Өндөржүүлсэн бэлэн байдлыг хангах ямар бэлтгэл хийх вэ?

 

-Гамшгаас хамгаалах мэдээллийг хүн амд хүргэх талаар байгаа. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн байгууллагад өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгтэй ажиллана. Гамшгийн зарлан мэдээллийг хүн амд шуурхай хүртээмжтэй хүргэнэ. Хорио цээрийн дэглэмийг одоохондоо тогтоогоогүй байгаа. Гамшгийн нөөцийг улсын хэмжээнд Засгийн газрын шийдвэрээр, орон нутагт тухайн шатны Засаг даргын захирамжаар бүрдүүлнэ. 

 

-Цагаан сарыг тэмдэглэхгүй гэхээр ямар хорио тогтоох вэ?

 

-Цагаан сарыг тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэж үзсэн. Ингэхдээ гэр бүлдээ мөрөө гаргах, ёсоо үйлдэж болно. Харин хөдөлгөөнийг л хориглож байгаа юм. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УБТЗЫн эмнэлэг бол гамшгиин үед бол тусгаарлах бус тараах нөхдүүд баына лээ дээ. Төмөр замын эмнэлгиин дарга нар гэж ямар мауухаынууд байнаа ажлаа өгөөд заылаач залуучуудаар бүрдүүлээч өвчин тараагсад больеооо
2020-02-14
Нэргүй:
Энэ тоо бол үнэнд гүйцэгдэж буйтай холбоотой бодит тоо руугаа дөхөж байгаа нь энэ гэж бодож байна?! үнэндээ бол тоо нь талийсан юм байна?! Монгол улс эх оронч төртэй юм бол урд хилээ бүрэн хаах явдал боловч их оройтож байнадаа?!
2020-02-13
Зочин:
Энэ тоо бол үнэнд гүйцэгдэж буйтай холбоотой бодит тоо руугаа дөхөж байгаа нь энэ гэж бодож байна?! үнэндээ бол тоо нь талийсан юм байна?! Монгол улс эх оронч төртэй юм бол урд хилээ бүрэн хаах явдал боловч их оройтож байнадаа?!
2020-02-13
иргэн:
Энэ тоо бол үнэнд гүйцэгдэж буйтай холбоотой бодит тоо руугаа дөхөж байгаа нь энэ гэж бодож байна?! үнэндээ бол тоо нь талийсан юм байна?! Монгол улс эх оронч төртэй юм бол урд хилээ бүрэн хаах явдал боловч их оройтож байнадаа?!
2020-02-13
mgl:
хилээ хаахгүй хятадуудыг оруулсаар байж цагаан сар хориод байдаг нь ямар учиртайм болдоо хилийн дарга нь 400 гаруй хятад орж ирсэн гээд хээв нэг ярьж байхын ойлгох юм алга
2020-02-13
нялх нойтон,хөвөө хөгшдөө дагуулаад бөөндөө хэсч нэг нэгнээ шүлсдэж үнсдэг нь ашгүй болих байгаа даа
2020-02-12
Иргэн:
Бөв бөөрөнхиы,шамшгар шар өвөө минь наад өндөржүүлсэн байдал чинь юу ч шийдэхгүй?! Худлаа битгий ажил хийсэн дүр эсгэцгээ
2020-02-12
ИРГЭН:
ХИЛЭЭ ХААГААЧЭЭ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ
2020-02-12
irgen:
Bohir hymyysiig anhaaruulah heregtei !….zovhon gar ugaagaad bolchihdog um bish…ger oron orchin toiron, huviin ariun zever ih muu shyydee Mongold, geriin horoolol jorlongiin asuudal !!!!!
2020-02-12
irgen:
Bohir hymyysiig anhaaruulah heregtei !….zovhon gar ugaagaad bolchihdog um bish…ger oron orchin toiron, huviin ariun zever ih muu shyydee Mongold, geriin horoolol jorlongiin asuudal !!!!!
2020-02-12
irgen:
zov hsdee neeh muuhai zambaraagui temdegledeg bolson…yamarch hereggui
2020-02-12
Зочин:
Зөв зөв
2020-02-12