БНХАУ: Бид зөвхөн өөрсдийнхөө төлөө биш дэлхий дахины төлөө өвчинтэй тэмцэж байна

Хятад улс зөвхөн өөрсдийнхөө төлөө биш дэлхий дахины төлөө халдвартай тэмцэж байгаа бөгөөд Хятадад үзүүлэх тусламж дэмжлэг олон улсын нийтлэг ашиг сонирхлыг хамгаална гэж БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Гэн Шуан мэдэгджээ.
Тэрбээр энэ мэдэгдлийг цахим хэвлэлийн хурлын үеэр хийсэн бөгөөд одоогийн байдлаар Хятадын ДНБ дэлхийн нийт эдийн засгийн 16 орчим хувийг эзлэхийн дээр дэлхийн эдийн засагт оруулах Хятадын хувь нэмэр 30 хувийг давсан хэмээн онцолсон байна. Мөн Хятадын эдийн засаг хохирвол энэ нь бусад орнуудад ч нөлөөлж, улмаар дэлхийн эдийн засагт тусгалаа олох нь гарцаагүй хэмээн цохон тэмдэглэжээ.
"Олон улс нэгдмэл байж, хамтын хүчээр өвчнийг сөрөн зогсож, улс хоорондын хамтын ажиллагааг тун яаралтай сэргээх нь хойшлуулашгүй зорилт юм. Ингэж байж л бид дэлхийн эдийн засгийн тогтвортой хөгжилд хүчтэй нөлөө үзүүлнэ" гэж Гэн Шуан мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ