ТИТЭМ ВИРУС: COVID-19 вирусээр халдварласан хүний тоо эрс өсчээ

БНХАУ-д дэгдэж, ДЭМБ COVID-19 гэж албан ёсоор нэрлэхээр болсон шинэ төрлийн титэм вирусийн тархалтын талаар Хятадын эрх баригчид шуурхай мэдээллийг өгч байгаа юм.
Хоёрдугаар сарын 13-ны пүрэв гаригийн өглөө өгсөн мэдээллээр, БНХАУ-ын төв хэсэгт байх Хубэй мужид COVID-19 шинэ төрлийн титэм вирусээр халдварласан хүний тоо 48,2 мянгыг давж, тэднээс 1310 нь нас барж, 3441 хүн эдгэрчээ.
Нэг өдрийн өмнө, өвчний голомт болсон Хубэй мужид халдвар авсан хүний тоо 33,3 мянга, амиа алдсан хүний тоо 1068 гэж албан ёсоор мэдээлж байсан юм. Харин ийнхүү халдвар авсан хүний тоо эрс өссөний дараа Хубэй мужийн эрх баригчид дээрх тоонд шинэ аргаар оношлогдсон хүмүүсийн тоо багтсан хэмээн мэдээлжээ.
ТИТЭМ ВИРУС: "Даймонд принцесс"-хөвөгч "шорон"
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ