ШУУД: Худал мэдээлэл тараасан иргэн Г-г шалгаж байна

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна. Шинэ коронавирусийн халдварын тархалт өндөр хэвээрээ байна. БНХАУ-ын 33 мужид тархаж, 15346 , нас баралт 253, эдгэрэлт 674 тохиолдлоор тус тус нэмэгджээ. Сэжигтэй болон нэгдүгээр хавьталттай хүмүүсийг тусгаарлан эмчилж, хяналтдаа авч байгаа гэнэ.
"ДЭМБ-ын ерөнхий захирал "Вирусээс илүү цуурхал илүү тархаж байна. Тийм учраас цуурхлаар биш, айдсаар биш шинжлэх ухаанчаар хандах ёстой гэж хэлсэн". Гэтэл өчигдөр шөнө хуурамч мэдээлэл их тархлаа. Хуурамч мэдээллийг залуу эмэгтэй цацлаа. /Уг бичлэгийг сонсгов/" гэдгийг ЭМЯ-ны мэргэжилтэн хэллээ. Хурандаа н.Эрдэнэбат:
-Цахим орчинд худал мэдээлэл тараасныг тогтоосон. Чингэлтэй дүүргийн оршин суугч, иргэн Г-г шалгаж байна. Хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Иргэд ухамсартай хандах хэрэгтэй хэмээв.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ