Э.Бат-Үүл: С.Эрдэнэ фракцаа намын эрх ашгаас дээгүүрт тавилаа

З.Энхболд ЕТГ-ын даргын албан тушаалаасаа өнөөдөр чөлөөлөгдөж байгаагаа хэлсэн. Тэрбээр сонгуульд нэр дэвшин өрсөлдөж, сонгуулийн кампанит ажилд оролцохоо мэдэгдээд байгаа. Мөн оны эхнээс АН-ын дарга С.Эрдэнийн ахлах зөвлөхөөр ажиллаж байгаагаа сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ онцолсон. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн асан Э.Бат-Үүл "Намын дарга С.Эрдэнэ,З.Энхболдыг ахлах зөвлөхөөр авснаараа фракцаа намын эрх ашгаас дээгүүрт тавьж байна." хэмээн цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ.
Э.Сонор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ