Титэм вирус: Долоон настай хүүхдийг ХӨСҮТ-д тусгаарлажээ


ХӨСҮТ-д 2020.02.13-ны өдөр тусгаарлагдсан найман хүн, Архангай аймагт тусгаарлагдсан нэг иргэнээс шинжилгээний хариугаар титэм вирусийн халдвар илрээгүй байна.
Одоогоор ХӨСҮТ-д 2020.02.14-ны өдөр тусгаарлагдсан гурван иргэнээс гадна Завхан аймагт нэг, Дорнод аймагт нэг, Налайх дүүрэгт нэг нийт зургаан хүн тандалт, хяналт шинжилгээнд орж тусгаарлагдаад байгаа аж.
Эдгээр иргэний тухай ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Завхан аймагт өчигдөр нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдэж сорьц ирсэн байгаа. Шинжилгээний хариу хараахан гараагүй байна. Уг тохиолдол нь долоон настай хүүхэд байгаа. Хүүхдийн аав ээжийг мөн тусгаарласан. Энэ гэр бүл нь БНХАУ-ын Эрээн хотод амьдардаг. Аав нь БНХАУ-ын иргэн бол ээж нь Монгол Улсын харьяат иргэн байгаа" гэв.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ