Нэг өрхийн сарын орлого 1.1 сая төгрөг болж, 8,8 хувиар өсжээ
2020-02-17
Гэрэл зургийг MPA.mn

 

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2019 оны 4 дүгээр улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт орлого 1.4 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 173.2 (14.4%) мянган төгрөгөөр, мөн өрхийн сарын дундаж нийт зарлага 1.4 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 206.8 (16.7%) мянган төгрөгөөр өслөө.

 

Нэг өрхийн сарын дундаж (үнийн нөлөөллийг арилган тооцсон) бодит нийт орлогын хэмжээ 2019 оны 4 дүгээр улиралд 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 91.0 (8.8%) мянган төгрөгөөр өсжээ. Өрхийн сарын дундаж нийт орлогын 91.7 хувийг мөнгөн орлого, 4.4 хувийг бусдаас үнэгүй авсан хүнсний болон хүнсний бус бүтээгдэхүүн, 3.9 хувийг өөрийн аж ахуйгаас хэрэглэсэн хүнсний бүтээгдэхүүн эзэлж байна. Өрхийн сарын дундаж мөнгөн орлогыг бүтцээр нь авч үзэхэд цалин хөлсний орлого 54.4 хувь, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 18.3 хувь, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 10.5 хувь, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 7.3 хувь, бусад орлого 9.5 хувийг тус тус эзэлж байна.

 

Өрхийн сарын дундаж мөнгөн орлого 2019 оны 4 дүгээр улиралд 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 150.4 (13.5%) мянган төгрөгөөр өслөө. Үүнд цалин хөлсний орлого 86.8 (14.5%) мянган төгрөг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 26.6 (25.0%) мянган төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

 

Өрхүүдийг мөнгөн орлогоор нь бүлэглэн авч үзэхэд 2019 оны 4 дүгээр улиралд өмнөх оны мөн үеэс

 

300.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 38.9 мянгаар,

 

500.0-700.0 мянган төгрөгийн орлоготой өрх 23.4 мянгаар,

 

900.0-1100.0 мянган төгрөгийн орлоготой өрх 3.1 мянгаар буурсан бол

 

300.0-500.0 мянган төгрөгийн орлоготой өрх 4.0 мянгаар,

 

700.0-900.0 мянган төгрөгийн орлоготой өрх 14.9 мянгаар,

 

1100.0-1600.0 мянган төгрөгийн орлоготой өрх 4.9 мянгаар,

 

1600.0-2100.0 мянган төгрөгийн орлоготой өрх 6.7 мянгаар,

 

2100.0 мянган төгрөгөөс дээш орлоготой өрх 46.5 мянгаар нэмэгдсэн байна.

 

Улсын хэмжээнд 2019 оны 4 дүгээр улирлын байдлаар сард 500.0 мянган төгрөг хүртэлх мөнгөн орлоготой өрхийн дундаж орлогын бүтцийг авч үзвэл, цалин хөлсний орлого 19.2 хувь, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 52.3 хувь, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 16.7 хувь, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 3.6 хувь, бусад орлого 8.2 хувийг эзэлж байна.

 

Мөн сард 1600.0 мянган төгрөгөөс дээш мөнгөн орлоготой өрхийн дундаж орлогын бүтцийг авч үзвэл, цалин хөлсний орлого 59.2 хувь, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 8.9 хувь, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 9.4 хувь, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 9.7 хувь, бусад орлого 12.8 хувийг тус тус эзэлж байна. Нэг өрхийн сарын дундаж (үнийн нөлөөллийг арилган тооцсон) бодит нийт зарлагын хэмжээ 2019 оны 4 дүгээр улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 117.0 (11.0%) мянган төгрөгөөр өсжээ.

 

Өрхийн нийт зарлагыг өрхийн мөнгөн зарлага, өрхийн өөрийн аж ахуйгаас бэлтгэж хэрэглэсэн болон бусдаас үнэгүй авч хэрэглэсэн зүйлийн мөнгөн дүнгүүдийн нийлбэрээр тодорхойлдог. 2019 оны 4 дүгээр улирлын байдлаар өрхийн сарын дундаж зарлагын 92.1 хувийг мөнгөн зарлага, 4.2 хувийг бусдаас үнэгүй авсан хүнсний болон хүнсний бус бүтээгдэхүүн, 3.7 хувийг өөрийн аж ахуйгаас хэрэглэсэн хүнсний бүтээгдэхүүний зарлага эзэлж байна. Өрхийн сарын дундаж мөнгөн зарлагыг бүтцээр нь авч үзвэл, хүнсний бус бараа, үйлчилгээний зарлага 68.1 хувь, хүнсний бүтээгдэхүүний зарлага 20.5 хувь, бусад зарлага 9.5 хувь, бусдад өгсөн бэлэг, тусламжийн зарлага 1.9 хувийг тус тус эзэлж байна.

 

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2019 оны 4 дүгээр улирлын дүнгээр өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 184.0 (16.0%) мянган төгрөгөөр өслөө. Үүнд хүнсний бус бараа, үйлчилгээний зарлага 145.7 (19.2%) мянган төгрөг, хүнсний бүтээгдэхүүний зарлага 25.2 (10.2%) мянган төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

 

Өрхийн сарын дундаж хүнсний бүтээгдэхүүний зарлагын 32.0 хувийг мах, махан бүтээгдэхүүн, 25.5 хувийг гурил, гурилан бүтээгдэхүүн, 9.8 хувийг сүү, сүүн бүтээгдэхүүн, 7.5 хувийг хүнсний ногоо, 4.0 хувийг чихэр, сахарын зүйл эзэлж байна. Мөн хүнсний бус бараа, үйлчилгээний зарлагын 14.3 хувийг хувцас, гутал, 9.4 хувийг тээврийн үйлчилгээ, 4.8 хувийг мэдээлэл, холбоо, 4.7 хувийг боловсролын үйлчилгээ, 4.1 хувийг эм тариа, эмнэлгийн үйлчилгээний зардал эзэлж байна.

 

Өрхүүдийг мөнгөн зарлагаар нь бүлэглэн авч үзэхэд 2019 оны 4 дүгээр улиралд өмнөх оны мөн үеэс 300.0 мянган төгрөгөөс доош зарлагатай өрх 20.3 мянгаар, 300.0-500.0 мянган төгрөгийн зарлагатай өрх 31.5 мянгаар, 900.0-1100.0 мянган төгрөгийн зарлагатай өрх 6.8 мянгаар, 1100.0-1600.0 мянган төгрөгийн зарлагатай өрх 3.6 мянгаар буурсан бол 500.0-700.0 мянган төгрөгийн зарлагатай өрх 2.6 мянгаар, 700.0-900.0 мянган төгрөгийн зарлагатай өрх 14.8 мянгаар, 1600.0-2100.0 мянган төгрөгийн зарлагатай өрх 3.1 мянгаар, 2100.0 мянган төгрөгөөс дээш зарлагатай өрх 53.3 мянгаар нэмэгдсэн байна.

 

Улсын хэмжээнд сард 500.0 мянган төгрөг хүртэлх мөнгөн зарлагатай өрхийн дундаж зарлагын бүтцийг авч үзвэл, хүнсний бүтээгдэхүүний зарлага 31.0 хувь, хүнсний бус бараа, үйлчилгээний зарлага 50.7 хувь, бусад зарлага 17.1 хувь, бусдад өгсөн бэлэг, тусламж 1.2 хувийг эзэлж байна. Мөн сард 1600.0 мянган төгрөгөөс дээш мөнгөн зарлагатай өрхийн дундаж зарлагын бүтцийг авч үзвэл, хүнсний бүтээгдэхүүний зарлага 15.3 хувь, хүнсний бус бараа, үйлчилгээний зарлага 75.1 хувь, бусад зарлага 7.6 хувь, бусдад өгсөн бэлэг, тусламж 2.0 хувийг тус тус эзэлж байна.

Shuud.mn
Сонин хачин
erka:
ene sudalgaani baiguulga chni ajilaa mededgui malnuudaar duuren umuu amidaral ulam dordood baihad mongon orlgo nemegdsen gej hutsaad baih um hotoo toirood harda yah gej hudalaa shaadag nobshnuud be odor ireh tusam yduural nemegdseer bna
2020-02-17
irgen:
ish chaavaas eniig orlogo gej yzehyy…naad mongold chin hyn heden togrogoor amdrah ve ? hool hyns, unaa, huvzas bair, us dulaanii hols, gerel zahilgaan, tv-kabel, utas , odor dutmiin ariun zevriin heregsel savan shampuni….geed byr naad zahiin zarlagiig bodood yzdee ta nar ????? Hool hynsend hir zereg mongo ordog, ymar ynetei baigaa zalin yniin harizaagaa hardaa !!!
2020-02-17
Sudalgaag hen hiigeed bna:
Say tugrug avdag bol saihan amidarchihmaar l Bair yum
2020-02-17
Ямар хүмүүсийх нь хаана ажилладаг хүмүүсийн орлого өсөөд байна аа Ингэж худлаа ярихаа болиоч МАН гаруудаа АМандаа орсныг хуцан юмаа Тэр казак юу гэнэ вээ барилгын салбар дампуурлаас гарлаа гэнэ үү
2020-02-17
hoyrdavhar:
худ шаахаа болиоочэээ
2020-02-17
hoyrdavhar:
худ шаахаа болиоочэээ
2020-02-17
irgen:
1 jiliin umnuh dollariin hanshdaa haritsuulbal 20% buursan daa
2020-02-17