COVID-19: Apple нийлүүлэлтээ хязгаарлана

Америкийн Apple корпораци Хятадад шинэ төрлийн титэм вирус дэгдсэний улмаас iPhone утасны дэлхийн нийлүүлэлтийг хязгаарлахаар болжээ. Өвчин эрчимтэй тархсан нь тус компанийн нийлүүлэгч байгууллагуудын ажилд хүндрэл учруулсны улмаас ийм шийдвэр гаргах болсон байна.
Түүнчлэн, Хятадад ч энэ бүтээгдэхүүний эрэлт буурсан гэнэ. БНХАУ даяарх Apple -ийн дэлгүүрүүд, мөн түнш байгууллагууд нөхцөл байдал тогтворжих хүртэл хаалгаа барьсан байна. Харин богиносгосон цагаар ажиллаж буй худалдааны цэгүүдээс iPhone утас авах боломжтой ч худалдан авалтын үзүүлэлт тун бага байгаа гэнэ.
Тиймээс энэ улирлын сүүлээр Apple корпорацийн орлого төлөвлөж байснаас харьцангуй их буурах төлөвтэй байгаа юм байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ