Эрчим хүчний салбарын дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Эрчим хүчний яамнаас хэвлэлийн бага хурал хийлээ. ЭХ-ний сайд Ц.Даваасүрэн:
-Өнгөрсөн жилийг ЭХЯ "Ухаалаг системийн жил" болгон зарласан. Энэ хүрээнд төлөвлөсөн ажлаа үр дүнтэй хийсэн. Эрчим хүчний салбарыг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөртөө тусгасан ухаалаг эрчим хүчний системийн эхлэлийг тавилаа. Станцууд дээр оношлогооны бүсийг бий болгоно. Цаашдаа дэд станцуудыг автоматаар хянах болно хэмээн мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ