ВИДЕО: Аса аваргын сэтгэлийн хандивыг ЭМЯ-нд хүлээлгэн өгөв

Хөдөлмөрийн баатар, мэргэжлийн сүмогийн Их аварга Д.Дагвадорж COVID-19 вирусийн тархалтын үед хэрэглэх 400 ширхэг битүү хувцас ЭМЯ-нд бэлэглэхээр болсон тухайгаа цахим хуудсаараа дамжуулсан мэдээлсэн.
Тэрбээр “Аса чадлаараа л гүйлээ. Олон улсын чанарт нийцсэн онц ноцтой тахлын үед хэрэглэх битүү хувцас 400 ширхэг бэлдлээ. Энэхүү битүү хувцсыг Эрүүл мэндийн яаманд өгөхөөр боллоо. Хэрэгтэй газартаа үтэр түргэн хүргэж өгөөрэй. Иргэний үүргээ биелүүлэх эх орноо гэх сэтгэл гэгэлзээд сайхан байна” хэмэээн бичсэн байв.

Уг хувцас хэрэглэлийг өнөөдөр /2020.02.20/ Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өглөө. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Дэлхий нийтийг цочроосон шинэ вирусээс урьдчилан сэргийлэх ажиллагаанд нийгмийн хариуцлагаа ухамсарлан бусдыгаа хошуучлан манлайлж ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө сэтгэлийн хандив өргөж буй танд талархал илэрхийлье" хэмээн талархал хадгалуулав.

Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ