Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийг ажлаас нь чөлөөллөө

Ерөнхий сайдын захирамжаар Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийг ажлаас нь чөлөөлжээ. Тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан 30 настай Б амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Талийгаач амиа алдахаасаа өмнө аймгийн Засаг даргын өрөөнд байсан, Засаг дарга нь ажлын байрандаа архидан согтуурсан гэх мэдээлэл гарч, цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм.
Говь-Алтай аймгийн Засаг даргыг ийн ажлаас нь чөлөөлж, шалгуулахаар болж байна.
Э.Сонор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ