ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Ерөнхий сайдын захирамжаар Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийг албан тушаалаас нь чөлөөлөхдөө ямар үндэслэл барьсан бэ?
-Засгийн газрын журмаар ажлын байранд архидан согтуурахыг хориглосон. Энэ үндэслэлээр албан тушаалаас чөлөөлж байна. Өөртэй нь холбогдсон. Өөрөө ч гэсэн энэ асуудлыг хүлээн зөвшөөрч байгаа. Дараагийн Засаг даргыг томилогдох хүртэл Засаг даргын орлогч үүрэг гүйцэтгэнэ. Бидний хувьд ёсзүйн хариуцлага хүлээлгэж байна.
-Ажлын байрандаа архидан согтуурснаа хүлээн зөвшөөрсөн үү?
-Засаг даргын Тамгын газар архи, согтууруулах ундаа оруулсан нь хүлээн зөвшөөрөгдсөн.
-"Рио тинто" компани татварын асуудлаар Арбитрийн шүүхэд хандсан гэсэн энэ талаар танд мэдээлэл бий юу?
-УИХ-ын тогтоол гарсан. Үүнтэй холбоотой Засгийн газар ажлаа хэрэгжүүлсэн. Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу явна. Татварын маргаантай холбоотой асуудлыг зөвшилцлийн журмаар шийдээд байна. Тийм учраас Арбитрийн шүүх рүү хандах шийдэл Засгийн газраас явсан гэж болно. Арбитрийн шүүхийн шийдвэрийг харна.
Уншиж байна |