Багануур дүүрэгт БНСУ-аас ирсэн хоёр иргэнийг тусгаарлажээ

Нийслэлийнн алслагдсан дүүрэг болох Багануурт COVID-19 вирусийн сэжигтэй хоёр тохиолдлыг бүртгэж тусгаарласан байна.
Багануур дүүргийн шуурхай штабаас "Өнөөдөр 2020.02.25-ны өдрийн 10.40 цагт Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд хоёр сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Иргэдийг тус төвийн халдварын тасагт тусгаарлаад байна. Уг иргэд БНСУ-д ажиллаж амьдарч байгаад энэ сарын 22-ны өдөр дүүрэгт ирсэн. Гурав хоногийн хугацаанд халуурч, хоолой өвдөх шинж тэмдэг илэрсэн тул Эрүүл мэндийн төвд яаралтай хандсан байна" гэдэг мэдээллийг өглөө.
Үүнтэй холбогдуулан Багануур дүүргийн гурван орцонд хөл хорио тогтоон цагдаа, онцгойн алба хаагчид хяналт шалгалт тавин тухайн айлаас иргэн гаргахгүй, оруулахгүй байх арга хэмжээг аван ажиллаж байгаа аж. Шинжилгээний хариуг Улаанбатар хотод хүргүүлсэн бөгөөд хариу маргааш гарах юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ