Согтуурсан үедээ өндрөөс үсрэхийг завдсан эрэгтэйг буулгажээ

"Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн “Гок гарден” хотхоны 21 дүгээр байр 9 давхар орон сууцны барилгын 9 дүгээр давхарын цонхоор хүн үсрэх гээд байна" гэсэн дуудлага 2020.02.23-ны өдрийн 10:40 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 9 алба хаагч, 3 автомашинтай 5 км зам туулан 10:46 цагт очиход тус байрны 86 тоотод оршин суугч иргэн Б /33 настай эрэгтэй, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн/ цонхоор үсрэх гэж байхад нь эсэн мэнд буулгаж Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ