Баян-Өлгий аймагт газар хөдөлжээ

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Хар-Уул багийн “Хагын даваа” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 23 км-т 2020.02.23-ны өдрийн 07:50 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөл болжээ.
Газар хөдлөлтийн тухай мэдээллийг ООГХ-ээс мөн өдрийн 10:10 цагт Онцгой байдлын албанд ирүүлсэн байна. Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга А.Ахылбекээс тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй гэж мэдээлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ