У.Хүрэлсүх: Иргэн хүн иргэний үүргээ биелүүлэх хэрэгтэй

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх:
-Тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа бол хариуцлага тооцох хэрэгтэй. Иргэн хүн иргэнийхээ үүргийг биелүүлэх ёстой. Энэ бол нэг хоёр хүний эрх ашиг, биш улс үндэстний аюулгүй байдал, дүрэм журмаа сахиулж, хариуцлагыг тооцох хэрэгтэй. Бид одоо хэдэн сар тэвчих, тэсэх хэрэгтэй. Шинжлэх ухаанд тулгуурласан холбогдох байгууллагын зөвлөмжийг дагах хэрэгтэй хэмээв.
Зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарласныг сунгах эсэхийг хэлэлцэж байна
11:00 цаг:
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар коронавирусээс урьдчилан сэргийлэх цогц асуудлаар хуралдаж байна.
Орон нутгийн зам, Улаанбаатар руу орох, гарах урсгалыг хязгаарласныг сунгах чиглэл Ерөнхий сайд тавив. Мөн цаг алдалгүй шийдэх бусад асуудлуудыг ярилцаж байна. Улсын Онцгой комисс үргэлжлүүлж өнөөдөр хуралдана гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлж байна.
Засгийн газрын хуралдаан эхэллээ
09:30 цаг:
Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ. Хуралдаанаар цаг үеийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм.
Дараагаар нь Засгийн газрын хуралдаанаас гарсан үүрэг, чиглэлийн дагуу Улсын онцгой комисс хуралдах юм байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ