"Ерөнхийлөгч Х.Баттулга ажлын өрөөндөө байна"

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр БНХАУ-д айлчилна гэсэн мэдээлэл гарлаа. Энэ талаар БНХАУ-ын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-Ин "Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёрдугаар сарын 27 буюу өнөөдөр БНХАУ-д айлчилна" гэж албан ёсоор мэдэгджээ.
Харин Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албанаас "Ерөнхийлөгч яг одоо ажлын өрөөндөө байна" гэсэн тайлбарыг өгсөн юм. Гэхдээ өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д хийх албан ёсны айлчлал цуцлагдах эсэх нь тодорхойгүй байгаа аж.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ