Ерөнхийлөгчийн айлчлалыг 10 гаруй хүн дагалдана

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр БНХАУ-д айлчлахаар явж байгаа. Энэ айлчлалтай холбогдуулан Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Шадар сайд Ө.Энхтүвшин:
-Ерөнхийлөгч өнөөдөр үдээс хойш БНХАУ-д очоод, буцаад ирнэ. Айлчлалтай холбогдуулан Улсын онцгой комиссын даргаас зөвшөөрөл авдаг. Энэ дагуу зөвшөөрлийг сая өгсөн. Ирсний дараа нь Монгол Улсад үйлчилж байгаа дэг журам Ерөнхийлөгч болон түүнийг дагаж явсан бүрэлдэхүүнд үйлчилнэ. 14 хоног тусгаарлах арга хэмжээг авна. Оношлогоо, шинжилгээнд хамруулна. Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд 10 гаруй хүмүүс дагалдан явж байгаа хэмээн мэдээлэв.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ