ШУУД: НДШ-ийн алдангийг авахгүй, түрээсийн төлбөрийг нэг удаа чөлөөлнө

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлын талаар Сангийн сайд мэдээлэл хийлээ.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг хийж чадаагүй тохиолдолд оногддог алдангийг авахгүй. Үүнийг УИХ-аар шийдвэрлүүлэхээр төсөл оруулж ирж байна.
Үүний дараагаар түрээсийн төлбөртэй холбоотой асуудал орж ирж байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд татвар төлөгчийн түрээсийн төлбөрийг нэг удаа чөлөөлүүлэх төслийг УИХ-д өргөн барьж батлуулна. 2020 оны улсын төсөвт тодотгол хийх тухай яригдаж байна. Энэ оны улсын төсөвт тодотгол хийхгүй.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ