"Сонгдо" эмнэлэгт COVID-19 вирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ


"Сонгдо" эмнэлэгт COVID-19 вирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдэж иргэнийг тусгаарлан шинжилгээ хийж байна. Мөн тухайн хүнтэй ойрын хавталд орсон эмч сувилагч эмнэлгийн ажилтнуудыг тусгаарласан гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Монгол Улсад COVID-19 вирусээр өвчилсөн иргэн бүртгэгдээгүй байна. 2020 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр ХӨСҮТ-д хоёр, Налайх дүүрэгт нэг, Орхон аймагт тусгаарласан нэг нийт дөрвөн сэжигтэй тохиолдлоос COVID-19 халдвар илрээгүй. Мөн энэ сарын 27-нд ХӨСҮТ-д нэг, Дорнод аймагт нэг, нийт таван хүнийг тусгаарлалтад аван шинжилгээ хийгдэж байгаа гэдгийг ХӨСҮТ-ээс мэдээллээ.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ