"Сонгдо" эмнэлгээс илэрсэн сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарлаа


"Сонгдо" эмнэлэгт COVID-19 вирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдэж иргэнийг тусгаарлан шинжилгээ хийж эхэлсэн тухай өмнө нь мэдээлсэн.
Уг сэжигтэй иргэний шинжилгээний хариу сөрөг гарч COVID-19 вирусийн халдвар илрээгүй байна. БНСУ-аас ирсэн 37 эрэгтэй М гэгч иргэнийг "Сонгдо" эмнэлэгт тусгаарлан ХӨСҮТ-д мэргэжлийн баг бүрэлдэхүүн шилжүүлсэн юм.
Өнөөдрийн байдлаар эмнэлгийн байгууллагад 350 хүнийг тусгаарлан ажиглалтад аваад байгаа аж.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ