УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ 200 хонь хандивлалаа

Улсын онцгой комиссоос шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх талаар дэс дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа. Ард иргэд, албан байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа цагдаа, эмнэлэг, онцгой байдлын албан хаагчдад хандив өргөсөөр байгаа билээ. Хандивын аян ч үргэлжилж байна.
Шинэ коронавируст халдварын эсрэг хийж байгаа ажлыг дэмжиж УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Улсын онцгой комисст 200 хонь хандивлалаа.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ