Өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулгын төрсөн өдөр тохиож байна

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын төрсөн өдөр тохиож байна. Тэрбээр 1963 оны 3-р сарын 3-ны энэ өдөр Улаанбаатар хотод айлын хоёр дахь хүүхэд болон мэндэлжээ.
Нийслэлийн 34 дүгээр сургууль, Дүрслэх урлагийн дунд сургуульд зураач мэргэжлээр тус тус суралцан төгссөн. Монголын урчуудын эвлэлд зураач, 1983-1989 Улсын шигшээ багийн тамирчин, 1992-1997 "Женко" ХХК-ийн Ерөнхий захирал, 1997-1998 Баянгол зочид буудал ХК-ын гүйцэтгэх захирал, 2000-2004 Мах импекс ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. 2004-2016 УИХ-ын гишүүн сонгогдож, Зам тээвэр барилга хот байгуулалтын сайд, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар тус тус томилогдсон. 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон.
Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн. Тиймээс шинэ коронавирусийн халдварт бүсээс ирсэн түүнийг Засгийн газрын шийдвэрийн дагуу 14 хоног бүрэн тусгаарлалтад аваад байгаа билээ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ