АН-ын мөрийн хөтөлбөрт иргэдийн санал тусгах аяны хоёрдугаар шат эхэллээ

img

 

Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт иргэдийн саналыг тусгах үндэсний IV аяны хоёрдугаар үе шат  эхэллээ. Үндэсний IV  аяны хоёрдугаар шат  энэ сарын 1-20-ны өдрүүдэд орон даяар үргэлжилнэ. 

 

Дэлхий дахинаа дэгдсэн гоц халдварт өвчнөөс үүдэн аяныг цахим хэлбэрээр зохион байгуулах юм. Ингэхдээ иргэн таны саналыг  77331206 дугаарын утас болон Ардчилсан намын албан ёсны пэйж; sanal@demparty.mn мэйл хаягаар тус тус хүлээн авч байна.

 

Ардчилсан нам гишүүдийн оролцоотой ; бодлогын нам болох зорилтын хүрээнд шат дараалсан олон ажлыг амжилттай зохион байгуулаад байна. Энэ удаад ч мөн 2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас дэвшүүлэх мөрийн хөтөлбөрт гишүүд; дэмжигчид; иргэдийн саналыг тусгахаар зорин ажиллаж буй. Тус  аяны нэгдүгээр шатны хүрээнд нийслэлийн есөн дүүрэг; 21 аймгийн 30 гаруй мянган иргэд; гишүүд,  дэмжигчдээс саналаа ирүүлжээ. Иргэд ядуурал; ажилгүйдэл; эрүүл мэнд; боловсролын үйлчилгээний тэгш бус хүртээмж; байгаль орчны доройтол; агаарын бохирдол зэрэг олон асуудлын хүрээнд мөрийн хөтөлбөрт тусгуулахаар саналаа ирүүлсэн байна.

 

Улс төрийн намуудаас Ардчилсан нам анх удаа мөрийн хөтөлбөрөө олон нийтээр хэлэлцүүлж байгаа бөгөөд энэ нь монголын улс төрд шинэ соёлыг авчирсан үйл явц юм. Тус аяныг зохион байгуулснаар бодит тооцоо; судалгаанд үндэслэсэн; хэрэгжих боломжтой мөрийн хөтөлбөрийг Ардчилсан нам иргэд; олон нийтэд санал болгоно.

Эх сурвалж: АН

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

эх оронч:
ОН ЦАГИЙН ТҮҮХИЙГ ХАРАХАД АРДЧИЛСАН НАМЫН ТӨР БАРЬЖ БАЙХ ҮЕД ЭДИЙН ЗАСАГ САМРААД, АРДЫН НАМ ГАРАХАД ЭРГҮҮЛЭЭД СЭРГЭЭДЭГ ЮМ БАЙНА ЛЭЭ Ш ДЭЭ. 4 ДӨРВӨН ЖИЛЭЭР УНАЖ, ӨНДИЙГӨӨД Л ЯВДАГ БОЛЧИХСОН ЮМ. ОДОО АРДЧИЛСАН НАМ БОЛИО!!!АРД ТҮМЭН ХЭЦҮҮДЛЭЭ. 28ЖИЛЭЭР ЭЭЛЖ СОЛИГДОЖ ЯВАГДАЖ МОНГОЛ ЗӨВ ЗАМААР ХӨГЖИХГҮЙ ЭЭ. АРДЧИЛСАН НАМ БОЛ САМРААГЧ.ОЛОН БОНДУУД ҮРЭЭД,ТӨСВИЙН МӨНГӨГҮЙ БОЛГООД ЭДИЙН ЗАСАГ САМРААСАН БИЗ ДЭЭ.ЭЛБЭГДОРЖ.САЙХАНБИЛЭГ.БАЯРЦОГТ.ДОРЛИГЖАВ НАРУУД ХААЧСАН БЭ.ХЭРЭГ ЮУ БОЛООД ХААГААД БАЙНА.
2020-03-04
xan:
хөтөлбөр нь байгаа юу яаж саналаа өгөх вэ маш чухал асуудал шүү ард түмэн юу хүсэж байгааг АН л хэрэгжүүлнэ
2020-03-03
Mongol:
Yun uls ter AN zail
2020-03-03