COVID-19: Трамп улирлынхаа цалинг хандивлажээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2019 оны дөрөвдүгээр улирлынхаа цалинг шинэ төрлийн титэм вирусийн тархалттай тэмцэхэд зориулан Эрүүл мэнд, нийгмийн албаны яаманд хандивласан талаар Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Стефани Гришэм Твиттер хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
Гришэмийн өгүүлснээр, хандивласан цалингийн нийт хэмжээ 100 мянган ам.доллар бөгөөд халдварын тархалтыг тогтоон барихтай холбоотой яамны ажилд дэмжлэг үзүүлэх үүднээс Трамп ийм шийдвэр гаргасан гэнэ. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч энэ мэдээлэлдээ Трампын чекний хуулгыг хавсаргажээ.
Энд дуулгахад, АНУ--ын Конгресс шинэ төрлийн титэм вирустэй тэмцэхэд 8,5 тэрбум ам.доллар зарцуулахад бэлэн байгаа талаар Трамп мэдэгдэж байлаа. Энэ нь Ерөнхийлөгчийн захиргаа хүссэн тооноос зургаан тэрбумаар их үнийн дүн юм.
Сүүлийн үеийн мэдээллээр, Вашингтон мужид халдварын улмаас нас барсан хүний тоо ес болж, халдвар авсан хүний тоо 27-оор нэмэгдсэн бол 230 хүн эмнэлгийн хяналтанд байгаа аж.
COVID-19: АНУ бодлогын хүүгээ бууруулж, Иран олон мянган хоригдол суллав
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ