Д.Сумъяабазар: Улсын төсөв нэг их наяд төгрөгөөр тасраад байна

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтын талаар УУХҮ-ийн сайд танилцуулга хийсэн байна. Энэ талаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
-Нүүрсний экспортыг энэ сарын 15-наас явуулахаар шийдвэрлэсэн. Бэлтгэл ажил ямар байна вэ?
-Квотыг ярилцаж байгаад хэлэлцэнэ. "Энержи ресурс", "Тавантолгой" зэрэг аж ахуйн нэгжүүдтэй ярилцана. Хамгийн гол нь аюулгүй байдал чухал. Газар дээр нь очиж танилцана.
-Улсын төсөв хэдэн төгрөгөөр тасрахаар байна вэ?
-Улсын төсөв нэг их наядаар тасраад явж байгаа. Сангийн сайд төсөвтөө аль болох тодотгол хийхгүйгээр шийдэхээр хэлэлцэж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ