Нярай хүүхдээ боож амь насыг нь хөнөөсөн ээжийг олжээ


Дөнгөж төрсөн нярай хүүхдийг дотуур хувцсаар хоолойг нь боож хогийн цэг дээр хаясан хэрэг Дархан-Уул аймагт энэ сарын 1-ний өдөр гарсан.
Хүүхдийнхээ аминд хүрсэн эмэгтэйг цагдаагийн байгууллагаас 24 цагийн дотор олж тогтоон шалгалтын ажиллагааг эхлүүлжээ. Бүсгүйн 20 гаруй настай бөгөөд түүний хоёрдахь төрөлт байжээ. Тэрбээр ариун цэврийн өрөөнд амаржсан даруйдаа хүүхдийнхээ аминд хүрсэн тухайгаа шалгалтын явцад мэдүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн 10.5 дугаар зүйл.Эх нярай хүүхдээ алах
1.Эх нь сэтгэл санааны гүнзгий хямралтай байх үедээ нярай хүүхдээ алсан бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.
Хуулинд "Нярай хүүхэд” гэж төрснөөсөө хойш гурав хоногоос хэтрээгүй байсныг тодорхойлдог.
Эмэгтэйг саатуулж шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ