М.Оюунчимэг: Түрээсийн төлбөртөө үзүүлсэн хөнгөлөлтөө хэрэгжүүлэх хэрэгтэй

img

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилсан сэргийлэх арга хэмжээг төр, засгаас шат дараатай авч хэрэгжүүлж байгаа. Хөл хорио тогтоож, хязгаарлалт хийсэнтэй холбоотой эдийн засагт ч хүндрэл үүссэн. Тиймээс төр, хувийн хэвшил харгалзалгүй түрээсийн төлбөрт уян хатан хандах, зардлыг бууруулах уриалгыг УОК гаргаж, зарим аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлж эхэлсэн билээ. Үүнтэй холбоотой УИХ-ын өргөдлийн байнгын хороон дээр ч санал, гомдол ирсэн байна. Энэ талаар Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэгээс тодрууллаа. 

 

 

-Түрээсийн хөнгөлөлт зарласан байгууллагууд бодит байдал дээр хэрэгжихгүй байна гэсэн гомдол гарсан байна. Хяналт, хариуцлага хаана тооцох вэ?

 

-"Хүчит шонхор" худалдааны зах 50-100 хувь хүртэл түрээсийн төлбөрөө буурууллаа гэдгээ мэдэгдсэн. Сүүлийн өдрүүдэд Дүнжингарав, Нарантуул захад хөнгөлөлт хэрэгжээгүй байна гэсэн гомдол ирж байна. ШӨХТГ-т бид хандсан. Үүнээс гадна аж ахуй нэгж, ЖДҮ-дээс зээлийн хөнгөлөлт хэрэгтэй байна гэсэн гомдол ирж байгаа. Тиймээс хяналт тавих хэрэгтэй байна. Хяналт, хариуцлага тавих үүднээс ХААХҮЯ-наас хуулийн төсөл боловсруулан оруулж ирэх гэж байна. Хэрэгжүүлээгүй тохиолдолд хариулцага үүрүүлдэг хуультай болох юм. Тухайлбал, ШӨХТГ-т хуулийг хянах, хариуцлага тооцох эрхийг нь өгч болно. 

 

Төр, засгийн зүгээс аж ахуйн нэгжүүддээ татварын хөнгөлөлт үзүүлэн дэмжиж байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ