УОК: Халдвар илэрсэн иргэний биеийн байдал харьцангуй тогтвортой байна

Улсын онцгой комисс хуралдлаа. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.
Шадар сайд Ө.Энхтүвшин:
-Урьд шөнө 02:00 цагт гадаадын иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн мэдээ ирлээ. Өнөө өглөө 06:00 цагт Улсын онцгой комисс хуралдлаа. Францын иргэнтэй хамт ирсэн, хооллосон, ажилласан хүмүүсийг олж илрүүлэх ажиллагааг хийж байна гэлээ.
ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл:
-Гамшгийн үеийн хуулиар нэгдүгээр хавьталын хүмүүсийг илрүүлэх ажиллагааг хууль хүчний байгууллага хийдэг. Бид хэнтэй уулзсан, хаана очсон талаар камер шүүж байна. Францын иргэнээс эхний шинжилгээгээр эерэг сорьц гарсан. Дорноговь аймагт манай эмч нарын баг явсан. Биеийн байдал харьцангуй тогтвортой байгаа гэсэн мэдээллийг өгч байгаа.
ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан:
-Францын иргэнээс халдвар илэрсэнтэй холбогдуулан улс, хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг ирэх даваа гараг хүрэл хязгаарлалаа.
Цагдаагийн хурандаа Ж.Амгалан:
-Нийтдээ 500 гаруй хүнийг хавьталттай гэж тусгаарлаад байна. Иргэнд зөвлөмжийг дагах ёстой. Хууль хүчний байгууллагын зүгээс сэрэмжлүүлэг өгөөд байхад биелүүлээгүй иргэдэд хариуцлага тооцно гэж хэмээв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ