ШУУД: Монгол иргэдээ "МИАТ" компанийн онгоцоор авчирна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар хэлэлцсэн шийдвэрлэсэн асуудлын талаар ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан мэдээлэл хийж байгаа юм.
Тэрбээр:
-Нийтийн тээврийг сайжруулах дүүжин тээвэр төсөл 60.7 сая еврогийн зээлийн санхүүжилтээр хэрэгжинэ
Цамхагийн өндөр 22-110 метр, зогсоол хоорондын зай 2-6 метр, нэг кабинд 6 хүртэл хүн байна. Энэ нь Монгол Улс, Франц улс хоорондын хэлэлцээрээр хийгдэж байна. Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг сайжруулна хэмээн мэдээлээд сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Олон улсын нислэгийг зогсоохоор гадаадад байгаа иргэдээ хэрхэн татах вэ?
-Монгол руу ирэх олон улсын нислэг зогссон. Иргэдээ МИАТ компанийн онгоцоор авчирна. ЭСЯ-аар дамжуулан эхлээд ахмад настан, жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй, хагалгаанд яаралтай орох иргэдээ татаж авна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ